nomun

2011-05-11

Стоунхенж

Ангилал: сонин содон
Стоунхэнж нь (Англи хэл: Stonehenge) Английн Уилтширд оршдог бөгөөд тойрог хэлбэрээр байрлуулсан чулуу, шороон байгууламж юм. Уг байгууламжийг МЭӨ 2640 – 2480 оны хооронд байгуулсан гэж таамагладаг ба 3500 жилийн турш ашиглагдсаар иржээ. Нар буцах өдрийн нар мандах үед чулуунуудын зарим нь нэг шугаманд харагддаг байна. Стоунхенжийг “сарсен” гэж нэрлэдэг чулуулгаар хийсэн байдаг. Египет болон Өмнөд Америкт үүнтэй ижил нэн эртний байгууламжууд олддог. Тэд бүгд нар буцах өдрийг тодорхой харуулдаг. Стоунхенж нь эртний үндэстнүүдийн цаг тооллыг хэмжих нэг хэмжүүр байсан гэж үздэг. Тухайн үед уг байгууламж нь одон орон судлалын чухал хэрэгсэл болохоос гадна шашны гүн сүсэг бишрэлийн төв байв. Нас барагсадыг тэнд нутаглуулдаг байсан ба оршуулгын газрын нэг хэлбэр ч гэж үзэх нь бий. Зарим хүмүүс Стоунхенж нь ид шидийн хүч чадал агуулсан газар хэмээн итгэдэг. Стоунхенж нь Английн хааны удмынхны эзэмшилд оршдог байсан бөгөөд түүний эргэн тойрны нутгийн хамтаар Английн соёлын үнэт өвд багтжээ
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

манай хамт олны дууддаг нэр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax