nomun

2011-05-10

. ГРАФИК ДИЗАЙНЫ ЭЛЕМЕНТҮҮД ДҮРС

Ангилал: мэдээлэл
Дөрвөлжин, гурвалжин, дугуй гэсэн үндсэн 3-н янзын дүрс бий. Гэвч эдгээр нь мэргэжлийн хүний гарт орохоороо юу ч болж хувирч мэднэ. Гэхдээ та мэргэжлийн бус ч гэсэн эдгээр дүрснүүдийг ашиглах, үгүй ядаж үнэлж сурах хэрэгтэй.
Дизайны гол элементүүдийн нэг нь дүрс юм. Эдгээрийг дангаар эсвэл хольж хэрэглэснээр янз бүрийн утга санааг гаргахаас гадна уншигчийн нүдийг удирдах, сэтгэл зүйд нөлөөлөх зэрэг арга хэмжээг авч болно. Геометрийн, Байгалийн, Хийсвэр гэсэн 3-н төрлийн дүрснүүд бий.
Геометрийн гэхээрээ зохион байгуулалттай, тэгш хэмтэй байх нь элбэг. Үүнд: дөрвөлжин, дугуй, гурвалжин, 8-н, 6-н өнцөгт эсвэл олон өнцөгт дүрснүүд байж болно.
Харин байгалийн дүрснүүд нь ихэвчлэн байгалийн гаралтай байдаг боловч хүний гараар бүтсэн нь ч бий. Жишээ нь навчны дүрс бол байгалийн дүрсний томоохон төлөөлөгч юм. Тэгвэл усны дуслыг байгалийн дүрс биш гэж хэн хэлэх юм бэ! Байгалийн дүрснүүд нь ихэвчлэн замбараагүй байдалтай, санаанд оромгүй мэт байдалтай байдаг.
Хийсвэр дүрс гэдэгт байгалийн дүрсийг хялбарчилсан, стиль загварт оруулсан байдлыг хэлж болно. Янз бүрийн замын тэмдэглэгээ, лого зэргийг энд нэрлэж болно.
Юуны өмнө бид геометрийн 3-н дүрст анхаарлаа хандуулаад үзье.
Таны цаасан хавтсанд байгаа бүхий л материалуудаа сайтар нягтлан ажиглана уу. Тэр тусмаа дээр дурдсан дүрснүүд байгаа эсэхийг шалгаарай.
Дүрсний талаарх 1-р хичээлээр тэгш өнцөгт ба дөрвөлжингийн талаар авч үзнэ. Харин 2-р хичээлээр дугуйг ашиглаж хичнээн юм хийж болохыг сонирхох бол 3-р хичээлээр гурвалжингийн нууц руу сайтар нэвтрэхийг оролдоно. Сүүлд нь 4-р хичээлээр эдгээр дүрснүүдийг ашигласан практик зөвлөмжүүдийг сонирхох болно.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

манай хамт олны дууддаг нэр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 12 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax