nomun

2011-05-10

ДӨРВӨЛЖИН ДҮРСҮҮД дүрсний тухай 1-р хичээл

Ангилал: мэдээлэл
Ер нь дөрвөлжин дүрслэл нь тогтвортой бөгөөд шударга, чигч байдлыг илэрхийлдэг. Хэн бүхэн дөрвөлжин дүрсийг мэдэх бөгөөд үүсгэх, хэhрэглэхэд ч хялбар юм. Бараг бүх дизайнд дөрвөлжин дүрслэл агуулагдана. Одоо таны уншиж байгаа текстийн багц гэхэд л дөрвөлжин хэлбэртэй байгаа биз дээ. Маш ховор тохиолдолд хүн текстээ гурвалжин эсвэл дугуй маягаар бичиж болох юм. Дахин хэлэхэд дөрвөлжин дүрслэл нь танил, дотно, аюул багатай, тохиромжтой байдаг.
Тэгээд ч дөрвөлжин, тэгш өнцөгтийг үүсгэхэд маш хялбархан. Бүх л дизайны програмууд дөрвөлжин дүрс үүсгэх, аливаа объектыг дөрвөлжин маягаар дүрслэх боломжуудыг олгодог. Геометрийн хамгийн энгийн бөгөөд нийтлэг дүрс гэж ойлгож болно. Дөрвөлжин дүрсийг тооцоолох, хүнд ойлгуулахад ч хялбар байдаг. Жишээ нь А4 цаас гэхэд л таны санаанд тэгш өнцөгт цаас шууд бууж байгаа биз дээ. Маш онцгой тохиолдолд тухайлбал хүүхдүүдэд зориулсан зарим номууд зах ирмэгээ дугуй эсвэл тахиралдсан маягаар хэрчсэн байдаг бол бусад бүх тохиолдолд дөрвөлжин ирмэг гаргасан байдаг. Ном, сэтгүүл, сонин, багцалсан текст зэрэг нь дөрвөлжин байдаг нь өөр дүрслэл олдоогүйдээ биш гол нь хамгийн тохиромжтой дүрслэл нь мөн учраас ингэсэн гэдгийг сайтар ойлгох нь чухал.
Зарим дизайнерууд үүнийг уншаад дан дөрвөлжингөөр явах нь уйтгартай биш үү гэж асууж магад. Тийм тал бий, гэвч хэт чамин дүрслэл оруулах нь уншигчийн анхаарлыг сарниулах, тохиромжтой, тогтвортой байдлыг алдагдуулж мэднэ. Таны гаргах гэсэн санаа уншигч хүндээ зөв хүрэх нь л хамгийн чухал юм. Таны гар дээр өдөр болгон ирдэг сонин тань ирэх болгондоо өөр өөр хэлбэр дүрстэй байх нь хэр зохимжтой вэ? Нэг өдөр гурвалжин, бас нэг өдөр дугуй ирвэл хачирхалтай биз дээ. Бүх текст нь дугуй хэлбэртэй бичигдсэн номыг унших гэж оролдоход их л хэцүү байх байсан даа. Иймээс дөрвөлжин дүрс бол дизайны ертөнцөд хамгийн бат бөх байр суурийг эзэлдэг юм.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2015-08-05 -

Бичсэн: JEK
Биет болон дүрсээр илэрхийлж үлгэрлэвэл хүмүүс илүү ойлгоно.
. Шууд холбоос

Миний тухай

манай хамт олны дууддаг нэр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 11 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax