nomun

2011-05-10

Дөрвөлжин болон тэгш өнцөгтийг хэрэглэх тохиолдлууд:

Ангилал: мэдээлэл
  • Тогтвортой, бат бөх, ойр дотно, тэгш эрхтэй гэх мэт сэтгэгдлүүдийг илэрхийлэхийг оролдох үед. Түүнчлэн хатуу чанд, нэг хэвийн гэсэн санааг гаргаж болно.
  • Жишээ нь bullet буюу сум бүхий нэгж хэсгүүдийг илэрхийлэхдээ дөрвөлжин дүрслэл ашигладаг нь эдгээр нь хоорондоо хол-боотой гэсэн санааг гаргаж байгаа юм. (Шатрын хөлгийн нүднүүд дөрвөлжин байдаг, автомашины уралдааны замын төгсгөлд харуулдаг далбаа нь бас дөрвөлжингүүдээс бүтсэн байдаг нь санамсаргүй хэрэг биш юм.)
  • Утга санааг нь өргөх, зохион бай-гуулах, тусад нь гар-гахад зураас бүхий дөрвөлжин хайрцгийг ашигладаг.
  • Бусад байдлаар ашиглах. Ер нь зүгээр л үүсгэж байхад л хар аяндаа дөрвөлжин дүрслэл үүсчихдэг билээ.
дасгал
Таны гарт байгаа материалуудаа сайтар харагтун. Та тэр дороо л дөрвөлжин дүрслэлийг олж харна. Гол нь онцгой тохиолдлуудыг нь ажиглахыг хичээгтүн. Тэгш өнцөгт, дөрвөлжин, квадрат гэх мэт олон тохиолдлууд байж болно. Тэгээд дээр дурдсан тогтвортой, бат бөх гэх мэт санаанууд гарч байна гэдгийг нягтлахын сацуу эдгээрийг гурвалжин, дугуй гэх мэт өөр дүрсээр орлуулж болох байсан эсэхийг санаандаа ургуулан бодоод үзээрэй.
ДУГУЙ ДҮРСЛЭЛ
дүрсний тухай 2-р хичээл
Тойрог дүрсний илэрхийлдэг хамгийн гол санаа бол хязгааргүй гэсэн утга юм. Бас хамгаалалт гэсэн санааг тодоор илэрхийлнэ. Цэргүүд яагаад тойрог байдлаар дайснаа бүсэлдэг тухай чи өмнө нь бодож байв уу? Үүнээс гадна сагсны бөм-бөг гэхээр замба-раагүй хөдөлгөөн, харин эргэж буй дэлхийн бөмбөр-цөг гэвэл маш тодорхой хөдөлгөө-нийг зааж болно.
Харин хөдөлгөөнийг илэрхийлэх бол сүүдэр эсвэл шугамыг нэмэл-тээр ашиглах нь бий.
Дугуй дүрслэл нь лого, эмблем зэрэгт түлхүү хэ-рэглэгддэг. Гол утгыг нь дээр дурдсан шүү дээ. Хүмүүс өөрийн компаниа хязгааргүй томорно гэсэн бодолтой байгаа бол дугуй дүрслэл үүнийг хамгийн тодоор илэрхийлэх болно. Бас зарим онцгой дизайнууд дээр уламжлалт дөрвөлжинг халах зорилгоор ашигладаг. Тухайлбал моодны сэтгүүл тогтвортой байдлыг илэрхийлэхээсээ илүү хөдөлгөөн, хязгааргүй гэсэн санааг гаргах сонирхолтой байдаг. Иймээс л зарим зургийн ирмэгийг дөрвөлжин биш дугуй байдлаар хэрчсэн байдаг юм шүү дээ. Түүнчлэн моодны сэтгүүлүүд зарим хэсэг текстийг дугуй байдлаар байрлуулсан байдаг нь маш өвөрмөц харагддаг.
Дугуйг ашиглаж болох зарим тохиолдлууд:
  • Хязгааргүй, эсвэл хамгаалалттай гэсэн санааг гаргах. Бас үүн шиг өөгүй цэвэр, бүрэн бүтэн гэсэн санаа байж болно.
  • Эхний нэгж юм дугуй бол бусдыг нь холбоотой гэдгийг илэрхий-лэхэд ашиглаж болно. (бууны буудсан нүхнүүд, хураалгаастай үхэр бууны сумнууд, усан үзмийн багц гэх мэт)
  • Дугуй хайрцгийг ашиглан өргөлт өгөх, зохион байгуулахад ашиглаж болно. Тухайн үгийг тойруулан улаанаар зурсан бол тэр хэсгийг уншигч хүн хамгийн түрүүнд олж харах болно.
  • Үг, нийтлэлийн хамгийн эхэнд О үсэг орсон бол үүнийг орлуулж ямар нэгэн дугуй дүрс байрлуулж болно. Энэ нь маш онцгой дизайн болж чаддаг. Тэр тусмаа сагсан бөмбөг гэхэд ө үсгийн оронд дугуй дүрс тавихад хэн ч үүнийг ойлгох болно.
дасгал
Нөгөө л материалуудаа дахин харагтун. Дугуй дүрс хаа нэгтээ байж л байгаа. Аа нээрээ тийм байна шүү гэж бодогдохоор байна уу. Дээр дурдсан шиг хязгааргүй, хамгаалалт гэсэн санааг чи олж харж чадаж байна уу. Зарим хэрэгцээгүй дизайныг тойруулан дугуй байдлаар хайчлаад үз. Юу болж байна, бас л нэг санаа төрж байна уу?
ГУРВАЛЖИН ДҮРСЛЭЛ
дүрсний тухай 3-р хичээл
Гурвалжин дүрсний гаргадаг гол санаа нь action буюу үйлдэл, үйл явдал юм. Тэд динамик байдалтай. Өөрөөр хэлбэл давшингуй, эрч хүчтэй гэсэн үг. Гурвалжин нь зөрчилдөөн эсвэл хүч тамирыг илэрхийлж болно.
Гурвалжингийн гаргадаг өөр нэг санаа нь хөдөлгөөн юм. Түүний шовх үзүүр хаашаа бай-на тэр зүг рүү гэсэн санаа шууд гарна.
Амьдрал дээр гурвалжин дүрсийг ашигласан тохиолдлууд зөндөө шүү дээ. Шашны урсгал, пирамид, дарцаг, чиглэл заах гэх мэт.
Гурвалжинг ашиглах дараах тохиолдлууд байж болно:
  • Үйл явдал, зөрчилдөөнийг илэрхийлж болно. Логод гурвалжин орсон байвал тогт-вортойгоор өсөж дэвжихийг илэр-хийлсэн байна гэж ойлгож бол-но.
  • Эхний нэгж зүйл гурвал-жин байвал бусдыг нь илэр-хийлэхийн тулд гурвалжин дүрсийг ашиглана. (дарцаг, пирамид, сум)
  • Тухайн хэсэг текстийг өргөх, онцгойлоход гурвалжин хайрцгийг ашиглаж болно. Прогресс гэсэн утга санааг гаргахад гурвалжин дүрсийг ашиглах нь элбэг. Тухайлбал top 10 компанийн нэрийг гурвалжин байдлаар бичвэл хүний ухамсарт илүү тодорхой тусна.
  • А эсвэл Ү үсгийг өвөрмөцөөр илэрхийлье гэвэл тусдаа гурвалжинг ашиглаж болдог.
дасгал
Одоо мэдээж нөгөө л цуглуулсан материалууд дотроосоо гурвалжин дүрслэлийг хайж олоод сайтар ажиглагтун. Яагаад гурвалжингаар дүрслэх болсон, түүний давуу бөгөөд сул талыг олж харахыг хичээгээрэй. Түүнийг өөр дүрслэлээр орлуулж болох уу?
ДҮРСИЙН ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ
дүрсний тухай 4-р хичээл
Лого гэх мэтийн зарим дизайнуудад дүрс заавал ордог юм. Ер нь жирийн хэвлэл байлаа ч гэсэн түүнд дөрвөлжин гэсэн дүрс байдаг болохыг та бид мэдэж авсан. Харин эдгээрийг зөв хослуулж, хольж чадсанаар давтагдашгүй бөгөөд утга санаагаа онцгой сайхан илэрхийлэх боломжтой.
Дизайнд дүрсийг оруулах гол шалтгаанууд:
  • Зохион байгуулах, холбох, тусгаарлах
  • Санаагаа тодотгох, илэрхийлэх
  • Хөдөлгөөнийг бий болгох, үүсгэх, чиглүүлэх
  • Материал, хэмжээг хангах
  • Сэтгэл санаа, нөхцөл байдлыг тодотгох
  • Өргөлтийг илэрхийлэх
  • Араг яс, бүтцийг гаргах
Геометрийн дүрснүүд
Дээр дурдсан 3-н үндсэн дүрснүүдээс гадна 6-н, 8-н өнцөгт дүрснүүд бий бөгөөд эдгээр нь ихэнхдээ онцгой зүйлийг тодотгох, ЗОГС гэсэн санааг гаргахад ашиглагддаг. Харин од мэт цацрагтай дугуй хэлбэрийн дүрсийг хүмүүс хараад шууд л ХЯМДРАЛ-ын тухай ярьж байна гэж ойлгодог.
Байгалийн дүрснүүд
Шар өнгийн навч гэх мэтээр хүрээлсэн дүрслэлийг хараад хүмүүс эрх чөлөө, намрын өнгө байдлыг ямар ч үгнээс илүү төсөөлж чадна. Ер нь хүнээс үл хамааран өөрөө үүссэн эсвэл хүний ертөнцөөс өөр гэх мэтийн санааг гаргахад байгалийн дүрслэлийг ашиглах нь зүйтэй.
Хийсвэр дүрснүүд
Ийм дүрснүүдийг ихэнхдээ тухайн текстийг баяжуулах, хүчийг нь нэмэгдүүлэх, уншигчийн нүдийг удирдахад ашигладаг. Эсвэл эрэгтэй, эмэгтэй жорлон гэхийг тухайн хэлээр бичсэнд орвол эр, эм хүний хийсвэр дүрсийг ашигласан нь хамаагүй илүү үр дүнтэй. Үүнд шатаар өгсөж байгаа хүн, лифтээр өгсөх газар, гарц, гал унтраагуул гэх мэтийг илэрхийлж болно. Тэр тусмаа компьютерийн ертөнцөд иймэрхүү хийсвэр дүрслэлүүдийг өргөнөөр ашигладаг. Жишээ нь Word програмын дээр байрлах Toolbar-ууд дээр та бидний сайн мэдэх шинэ, нээх, хадгалах, хэвлэх гэх мэт үйлдлүүдийг илэрхийлсэн дүрстэй товчнууд байрладаг шүү дээ.
ДҮРСИЙГ ЛОГОД ХЭРЭГЛЭХ НЬ
Ер нь бүх зүйл дүрстэй. Гэвч та бид дөрвөлжин, гурвалжин, дугуй гэсэн үндсэн 3-н дүрсний талаар авч үзэж байгаа. Тэгээд ч эдгээр дүрснүүдийг ашиглаж логоны загвар гаргах нь тун сонирхолтой ажил юм. Дөнгөж нэг дүрс ашиглалаа ч гэсэн хэзээ ч давтагдахгүй гэж бодохоор ямар санагдаж байна?
Зураг дээр тухайн логог зөвхөн нэг дүрсээр гаргасан байгааг ажиглаж байна уу? Тэгвэл өөр дүрс оруулж ирвэл бүр ч олон янзын дүрслэл гаргаж болох нь танд ойлгомжтой гэж үзэж байна. Хэлбэр хэмжээ, өнгө, байрлал гэх мэт өөр хоорондоо өчүүхэн ялгаатай болоход л хичнээн өөр өөр харагдаж байгааг анзаарч болно.
Ер нь лого нь энгийн хийцтэй байх тусмаа ашигтай байдаг. Хүмүүсийн ой ухаанд ч шууд бууна, дараа нь олон олон зүйлд ашиглахад эдийн засгийн хэмнэлттэй байдаг.
ДҮРСНИЙ ТАЛААРХ МЭДЛЭГЭЭ СОРЬЁ
Энэ удаад таны мэдлэгийг сорихын тулд та 3-н янзын зохион бичлэг бичих ёстой.
  1. Дөрвөлжингөөс өөр геометрийн дүрс оролцсон лого, дизайн бүхий материалуудаа ялгаад тэдгээрт тус бүрд нь 2-5 өгүүлбэр бүхий тайлбар бич. Хэрхэн ашигласан, ямар утга санаа илэрхийлж байгаа, түүнийг яаж сайжруулж болох, ямар сэтгэгдэл төрүүлж байгаа гэх мэт.
  2. Байгалийн дүрслэл бүхий жишээнүүдийг ялга. Бас л дээрх шиг тайлбар бичээрэй.
  3. Харин одоо бол хийсвэр дүрслэлүүдийн тухай мэдлэгээ сорьж тайлбар бичээрэй. Энэхүү хийсвэр дүрсийг геометр эсвэл байгалийн дүрсээр солих боломж бий юу гэсэн нэмэлт асуултад хариулахыг хичээгээрэй.
Дизайн гаргана гэхээр л супер юм бодох хэрэггүй. Дээрх жишээг харагтун. Маш хөөрхөн дизайнтай логонууд байгаа биз. Гэтэл эдгээрийг үнэндээ л цэцэрлэгийн хүүхэд ч зурж болохоор байгаа нь хамгийн их сонирхол татаж байгаа юм даа. Хамгийн энгийн геометрийн дүрснүүд болох дөрвөлжин, дугуй, гурвалжин зэргээр хичнээн олон янзын давтагдашгүй уран бүтээл хийж болох нь танд ойлгогдож байгаа гэж найдаж байна.
Дээрх жишээнүүдийг сайн ажиглавал нэг загварт ердөө нэг төрлийн дүрс ашигласан байгааг олж харж болно. Хэрвээ дүрснүүдийг холиод эхэлбэл ч..
Хөөрхөн утга агуулгатай логог ердөө л энгийн дүрснүүд ашиглан бүтээх сонгодог жишээнүүдийг та харж байна. Нэмэлт Clipart хэнд хэрэгтэй юм бэ? Дүрснүүдийг зөв байрлуулаад л, өнгө будгийг нь тохируулчхад л болоод явчихна тэр шүү дээ.
Хэдэн дугуй аваад түүнийхээ дор гурвалжин залгаад, тэгээд хэдэн муруй зураас татчихад л бөмбөлгүүд гараад ирж байна уу. Аа нээрээ, бөмбөлөг болгонд дөрвөлжин тавьж бүр амьд болгож болно.
Жирийн дөрвөлжин, зураас, дугуй нь нийлээд маш хөөрхөн тэмдэглэлийн дэвтэр болсныг харж болно. Бас Q үсэгт залгасан сүүлэн зураас нь их аятайхан харагдаж байна.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2015-08-05 -

Бичсэн: JEK
Их сайхан алхамууд байна.Жишээг дүрсээр болон зургаар харуул.
. Шууд холбоос

2012-02-25 - Сайхан нийтлэл

Бичсэн: Marble ball (зочин)
их хэрэг боллоо шүү. Баярлалаа
. Шууд холбоос

Миний тухай

манай хамт олны дууддаг нэр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 10 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax