nomun

2011-05-10

Хүүхдүүдтэйгээ хөгжилтэй загас хийцгээе

Ангилал: зөвөлгөө
Сүүлийн үед хүмүүс өөрсдөө сэтгэж янз бүрийн зүйл хийж гэрээ чимэглэхээсээ илүү бэлэн зүйл худалдан авч хэрэглэх болсон. Энэ нь сайн хэрэг ч гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх цаг хугацаа улам багассаар байгаа гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ.
Ялангуяа үр хүүхэдтэйгээ нийлж хамтдаа сэтгэн янз бүрийн тоглоом чимэглэлийг хийн өөрийнх нь өрөөнд байрлуулах нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлээд зогсохгүй, хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж болж, эцэг эхээрээ бахархах сэтгэл төрдөг. Иймд та бүхэн хүүдүүдтэйгээ хамтдаа хөгжилтэй загасыг хийгээрэй! Хийхэд тун амрахан бөгөөд хэрэглэх материалууд гэвэл ердөө л ундааны сав, өнгийн цаас, арилдаггүй фломастер, цавуу, уяа байхад л хангалттай.
1.    Ундааны савныхаа бүтүү талыг хайчлан авна. Хайчлахдаа сүүлийг нь гаргаж, хэлбэртэй хайчилсан ч болно.
2.    Өнгийн цаасаараа нүд, хайрс, сүүл зэргийг чимж хийнэ. Эсвэл арилдаггүй фломастераараа зурж чимэглэсэн ч болно.
3.    Хийсан загасныхаа яг голд нь цоолж нүхлээд уяагаа зүүж өгнө. Ингээд загасаа хаалга, цонх, бариул, чийдэн гээд хаанаас зүүж болно. Цонхноосоо зүүвэл нарны гэрэл тусаад хийсэн загас чинь яг л амьд юм шиг харагддаг.
Эцэст нь хэлэхэд та яаж ч сэтгэж хийж болох тун амархан чимэглэл байгаа биз. Хүүхдүүдтэйгээ цагыг зугаатай өнгөрөөж, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье!


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

манай хамт олны дууддаг нэр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax